Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-05-10
Дугаар 17
Хэргийн индекс 110/2016/0035/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сономпилын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Т.Мурат
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд М.Гүлия
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

          1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Муратын Б.Мурат намайг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Гулияг томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах, 2015 оны 07 сараас 2017 оны 4 сарыг дуустал нийт 22 сарын 14.424.146 төгрөг /арван дөрвөн сая, дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан/-ийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.