Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-12-12
Дугаар 00038
Хэргийн индекс 126/2016/0028/З
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Н.Пүрэвдорж
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Волтам ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3,106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Дөрвөн-Уул захын үүдэнд 0.005 га газар олгохоор төлөвлөсөн хэсгийг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/257 дугаар захирамжийн хавсралтаар Дөрвөн-Уул захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлсэн заалтыг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/294 дугаар захирамжийн хавсралтаар Дөрвөн-Уул захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн заалтыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Н.Пүрэвдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.