Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-11-24
Дугаар 00035
Хэргийн индекс 126/2016/0030/З
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Д.Нямдэлгэр
Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор О.Амарсайхан
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3,106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7, 52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.3, Төсвийн тухай хуулийн 69.1, 69.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.Амарсайханы гаргасан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаар Цалингийн зардал төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий Д.Нямдэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.