Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-12-20
Дугаар 42
Хэргийн индекс 125/2016/0044/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганболдын Янжиндулам
Нэхэмжлэгч Ш.Отгонбаяр
Хариуцагч Үенч сумын ИТХ-ын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Отгонбаярын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дашцэрэн, Иргэдийн төлөөлөгч Б.Цогоо нарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 01,03, 04, 05, 06 дугаар тогтоолууд, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 15-ны өдрийн Б/80 дугаар, Б/81 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.