Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2017-01-03
Дугаар 0002
Хэргийн индекс 158/2016/0028/З
Шүүх Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дамцагдоржийн Бүрнээ
Нэхэмжлэгч Д.Өрнөхдэлгэр
Хариуцагч Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга, ИТХ, Өлзийт багийн ИНХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Х.Пүрэвжав
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баяннуур сумын иргэн Д.Өрнөхдэлгэрийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Б.Бумчин/, Засаг дарга /Б.Ёндон/, Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга /Д.Саранхүү/ нарт холбогдуулан Баяннуур сумын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн багийн Засаг даргыг дахин сонгох хуралдааныг хүчингүй болгуулах, тус хуралдааныг удирдсан сумын ИТХ-ын дарга Б.Бумчингийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0028/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд дансанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.