Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-11-29
Дугаар 37
Хэргийн индекс 125/2016/0031/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганболдын Янжиндулам
Нэхэмжлэгч Т.Ардакелди
Хариуцагч Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаар “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тухай тушаалыг хүчингүй болгож, Т.Ардакелдийг урьд эрхэлж байсан Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны  Мөст сумын Хужирт багийн газар нутгийг хариуцсан  байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.Ардакелдид ажилгүй байсан хугацааны цалинтай  тэнцэх хэмжээний олговор 1657840 /нэг сая зургаан зуун  тавин долоон мянга найман зуун дөчин төгрөг/ төгрөгийг Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын захиргаанаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Төрийн албаны  сонгон шалгаруулалтад хууль журмын дагуу тэнцсэн  боловч  ажилд авч ажиллуулаагүй 2015 оны 11, 12 сар, 2016 оны 01, 02 дугаар сарын цалин гаргуулах  шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.