Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-12-06
Дугаар 38
Хэргийн индекс 125/2016/0035/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганболдын Янжиндулам
Нэхэмжлэгч Үенч сумын Ардчилсан нам
Хариуцагч Үенч сумын Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.4, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын Ч.Ганбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны  өдрийн 07 дугаар тогтоолын О.Мягмарт холбогдох хэсгийг хүчингүй болгох  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-д заасныг тус тус баримтлан  Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолыг Үенч сумын Сонгуулийн хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Үенч сумын Сонгуулийн хороо  шинэ акт гаргаагүй  бол Үенч сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол  хүчингүй болохыг дурьдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Үенч сумын Сонгуулийн хорооноос/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.