Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-11-16
Дугаар 00033
Хэргийн индекс 126/2016/0027/З/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамсранжав Ганчимэг
Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Б.Жаргалсайхан, Б.Батцэцэг, Ж.Батбилэг, Гео-Эрдэнэ ББСБ
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.3,  31 дүгээр зүйлийн 31.1.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 169 дэх хэсэг, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг болон  Б.Батцэцэгийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005638 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3-20-10 тоотод байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц 2 ширхэгийг өмчлөх эрхийн бүртгэл, Эрхийн улсын бүртгэлийн Г-1723001963 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод орших 728,9 м.кв талбайтай 210708129 нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.