Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-09-28
Дугаар 32
Хэргийн индекс 125/2016/0032/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор
Нэхэмжлэгч Ховд аймгийн Ховд сумын Ардчилсан нам
Хариуцагч Ховд сумын Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Б.Күлби
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Ховд сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн  03 дугаар тогтоолын Б.Күлбид холбогдох хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ховд аймгийн Ховд сумын Ардчилсан намын дарга Х.Хурманханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.