Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-09-22
Дугаар 30
Хэргийн индекс 125/2016/0027/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор
Нэхэмжлэгч Ховд аймгийн Монгол ардын намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат
Хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Б.Цэрэнбадам, Б.Алтанбадралт
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Монгол ардын намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөрчиж, Үенч сумын 2 мандаттай тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн Д.Цэрэнбадамыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах талаарх өргөдлийг шийдвэрлэж, тогтоол гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Алтанбадралтын Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолуудын Д.Цэрэнбадамд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Цэрэнбадамд олгосон Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын түр үнэмлэхийг хүчингүй болгуулах”-ыг бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Монгол ардын намын хорооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг,  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Алтанбадралтын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурьдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.