Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-10-07
Дугаар 00031
Хэргийн индекс 126/2016/0025/З/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамсранжав Ганчимэг
Нэхэмжлэгч Жиндалай ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Баяндалай
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар /хуучин нэрээр/
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Ц.Түвшинбаяр
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын /хуучин нэрээр/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтад Жиндалай ХХК-ийн хувьцааг иргэн Л.Баяндалай 50 хувь, Ц.Түвшинбаяр 50 хувь эзэмшсэн мэтээр бүртгэсэн бүртгэлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас /хуучин нэрээр/ 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Баяндалайд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын /хуучин нэрээр/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтад Жиндалай ХХК-ийн хувьцааг иргэн Л.Баяндалай 50 хувь, Ц.Түвшинбаяр 50 хувь эзэмшсэн мэтээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.