Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-10-05
Дугаар 31
Хэргийн индекс 124/2016/0033/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Б.Бямба
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд М.Отгон
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ.

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бямба, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг, гуравдагч этгээд М.Отгон, хөрөнгө оруулагч М.Жимсээ нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийг баталж, иргэн Б.Бямбын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуягт холбогдох /124/2015/0033/з дугаар индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бямбаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.