Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-02-22
Дугаар 07
Хэргийн индекс 111/2016/0023/З
Шүүх Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэдэвийн Сувдмаа
Нэхэмжлэгч “Хонгорын хүдэр” ХХК
Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо”, “Баянхонгор Нью майнинг” ХХК, Баян-Овоо сумын Засаг дарга
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Хог хаягдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 111, 120дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүнийг үндэслэн гарсан “Хонгорын хүдэр” ХХК-ийн үйл ажиллагаанд бий болсон хүдрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарилах тухай 01 тоот гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөг, нийт 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарт 70200 төгрөгийг тус тус олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.