Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-05-25
Дугаар 385
Хэргийн индекс 128/2016/0477/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч О.Цэнд-Аюуш
Хариуцагч Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1, 41.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан О.Цэнд-Аюушаас Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэл, Стастикийн ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 8/2506 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 000288044, 000288063, 000288042, 000431187, 000431188, 000171337, 00017138, 000131378 дугаартай эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд О.Цэнд-Аюушийг хамтран өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах” тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч О.Цэнд-Аюуш нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.