Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-06
Дугаар 23
Хэргийн индекс 121/2015/0023/З
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бат-Эрдэнэ Батчимэг
Нэхэмжлэгч Чинтөгс” ХХК-ийн
Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4,  22 дугаар зүйлийн 22.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар “Чинтөгс” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргын өөрийн багийн нутаг дэвсгэрт хайгуулын ажил хийлгэхгүй гэсэн амаар гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн шаардлагаас нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-10335Х дугаарын тусгай зөвшөөрлийн 4843.62 га талбай бүхий газраас Уянга сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах газарт байрших гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газраас бусад талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатарын захирамжилсан үйл ажиллагааг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн а/25 дугаарын албан бичигт дурьдсан түдгэлзүүлсэн захирамжийг илт хууль бусад тооцуулах, уг захирамжийг гаргаагүй бол а/25 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  80  дугаар  зүйлийн 80.1,  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж “Чинтөгс” ХХК-нд олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.3-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.