Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-03
Дугаар 22
Хэргийн индекс 121/2015/0022/З
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч “Онолт мөнх” ХХК-ийн захирал Ж.Баасансүрэн
Хариуцагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-т  зааснуудыг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснуудыг баримтлан нэхэмжлэгч Ж.Баасансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Наранчулуун, Я.Наранчимэг нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаартай, нийт 59 452 155 20 төгрөгийн төлбөрийг “Онолт Мөнх” ХХК-нд ногдуулсан актыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, прокурор 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.