Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-08-17
Дугаар 00026
Хэргийн индекс 126/2016/0022/З/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Цагаан-Уул Тэрхэн ХХК-ийн захирал Ж.Алтанхуяг
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Ч.Төгсдэлгэр, Г.Үржинханд, Ц.Доржсүрэн
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн106.1,106.3, 106.3.1,106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 13 дугаар зүйлийн 13.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1.5,14.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Цагаан-Уул Тэрхэн” ХХК-ний захирал Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба /хуучнаар/-ны  “2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Төгсдэлгэр, Ц.Доржсүрэн, Г.Үржинханд нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн 000098427 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгэсэн бүртгэлийг  хүчингүй болгосугай.

2.Цагаан-Уул тэрхэн ХХК-ний “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1711002035 дугаартай гэрчилгээ /эх хувь/-г захирал Ж.Алтанхуягт, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000098427 дугаар гэрчилгээ/эх хувь/-г Ч.Төгсдэлгэр, Г.Үржинханд, Ц.Доржсүрэн нарт өөрсдөд нь гардуулан өгөхийг шүүгчийн туслах С.Ууганбаярт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.