Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-03
Дугаар 21
Хэргийн индекс 121/2015/0021/З
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч С.Наранцэцэг
Хариуцагч Б.Чимэдцэрэн
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-т  зааснуудыг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Төрийн аудитын тухай хуулийн 28.2, 28.2.2-т зааснуудыг баримтлан  нэхэмжлэгч С.Наранцэцэгийн Өвөрхангай аймгийн Аудитын газрын ахлах аудитор Б.Чимэдцэрэнгийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 64/64 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, прокурор 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.