Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-05-02
Дугаар 0320
Хэргийн индекс 128/2015/0088/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсандоржийн Өлзийсайхан
Нэхэмжлэгч Н.Дэнсмаа
Хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Тэтгэврийн хуулийн (1990 оны) 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 3 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 326 дугаар албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Н.Дэнсмаад 2007 онд тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэврийг хуульд заасны дагуу үргэлжлүүлэн тогтоож олгохыг, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийн олголт болох 7.483.348 /долоон сая дөрвөн зуун наян гурван мянга гурван зуун дөчин найм/ төгрөгийг хуульд заасны дагуу олгохыг тус тус Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.