Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-05-16
Дугаар 0360
Хэргийн индекс 128/2016/0440/З/Т
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваанямын Оюумаа
Нэхэмжлэгч Ж.Хүрэлцэцэг
Хариуцагч Эрүүл мэнд, спортын яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
Хариуцагчийн төрөл төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ж.Хүрэлцэцэгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Эрүүл мэнд спортын яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдуулан гаргасан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2004 онд хэвтэн эмчлүүлж байсан Д.Жигмэд-Очирын өвчний түүхийг Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд даалгуулах, харьяа эмнэлгийн байгууллага болох Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэдэн өвчтөн эмчлүүлж байгаа болон хэдэн эмч, ажилтан ажиллаж байгааг мэддэггүй, хяналт тавьдаггүй, санхүүгийн хяналт дутуу хийгдсэнээс өмчтөний мэдээллийг засварлах боломж олгосон буруутай болохыг Эрүүл мэнд, спортын яамаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Хүрэлцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.