Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-05-16
Дугаар 0359
Хэргийн индекс 128/2016/0131/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Оюунбатын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Х.Жанбота
Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн яамны Төрийн бичгийн дарга
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Жанботаг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилоогүй Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн бичгийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Х.Жанботаг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд мэргэжил, мэргэшлийн дагуу, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай. 

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Жанботагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай. 

4. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х.Жанботагийн ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг өмнө эрхэлж байсан албан тушаалын үндсэн болон нэмэгдэл цалин олговрыг ТЗ-7 ангилалаар тооцон олгохыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн бичгийн даргад даалгасугай.   

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.