Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-05-16
Дугаар 33
Хэргийн индекс 114/2016/0026/З/
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Капитал банкны Дархан-Уул аймгийн салбарын захирал М.Энхтайван нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдод  холбогдуулан гаргасан  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны А/70 дугаар захирамжийн хавсралтын “Капитал банканд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа  бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 35100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.