Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-04-28
Дугаар 27
Хэргийн индекс 114/2016/0016/З
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч Я.Батбилэг
Хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Я.Батбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Батбилэгийг орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, биологийн төрөл зүйл, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэний албан тушаалд  эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1926051 /нэг сая есөн зуун хорин зургаан мянга тавин нэгэн/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Батбилэгт  олгосугай.

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл,  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.