Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-06-23
Дугаар 18
Хэргийн индекс 121/2016/0018/З
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бат-Эрдэнэ Батчимэг
Нэхэмжлэгч Богд сумын Засаг даргын Тамгын газар
Хариуцагч Н.Лхамдолгор
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

         1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т  заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газар, түүний Санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогч Д.Тунгалаг нарын “Улсын байцаагч нарын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 29/01/07 дугаарын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, аймгийн Санхүүгийн хяналт Аудитын улсын ахлах байцаагч Л.Хатанбаатар, улсын байцаагч Н.Лхамдолгор нарт холбогдох тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2016/0017/з/ дугаарын индэкстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нар нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

           3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-т  зааснаар нэхэмжлэгч нар нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.