Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-06-10
Дугаар 13
Хэргийн индекс 121/2016/0013/З
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч “Онолт мөнх” ХХК-ийн
Хариуцагч Я.Наранчимэг,
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5, 70.2.8-т  зааснуудыг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан Татварын актаар оногдуулсан 43.670.655 төгрөгнөөс 13.689.455 төгрөгийг тус хуулинд хамруулан өршөөж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-д заасныг баримтлан орон сууц худалдан авч борлуулахаар 144.400.000 төгрөгөөр авсанд оногдуулсан 14.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснуудыг баримтлан 15.581.200 төгрөгийг “Онолт-Мөнх” ХХК-аас гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.