Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-05-25
Дугаар 10
Хэргийн индекс 118/2015/0031/З
Шүүх Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагважаргалын Тунгалаг
Нэхэмжлэгч Манлай-Од хоршооны дарга С.Бямбадоо
Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний улсын байцаагч
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн11 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.1.10, 15.1.11, 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1, 52.3, 5.9.1, 5.9.2, 10 дугаар зүйлийн  10.9.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Манлай-Од хоршооны дарга С.Бямбадоогийн 3авхан аймгийн Мэргэжийн хяналтын газрын улсын ахлах байцаагч З.Эрдэнэцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-07-003/207 тоот дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал болох 230 598 төгрөгийг нэхэмжлэгч Манлай-Од хоршооны дарга С.Бямбадоогоос гаргуулан, шинжээч Т.Пүрэвжавт 84 798 төгрөг, Д.Батцоожид 84 798 төгрөг, Х.Дэлгэрдалайд 73 638 төгрөгийг хуваарилан олгож, шинжээчид нь шинжилгээ хийхэд гарсан бусад 60 000 төгрөгний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн ерөнхий харьяаллын шүүхээр шийдвэрлүүлж болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.