Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-10
Дугаар 00028
Хэргийн индекс 126/2015/0022/З/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамсранжав Ганчимэг
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Төмөрбаатар
Хариуцагч Хөвсгөл аймгийн Аудитын газрын дарга Г.Оюунгэрэл, ахлах аудитор Л.Энх-Амгалан
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Ч.Уртнасан
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/06 дугаартай “Гадаад томилолтын зардалд зарцуулсан 5386240 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай” төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/07 дугаартай “Дотор үйлчилгээнд хэрэглэсэн унааны шатахуун 12640600 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай” төлбөрийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаадлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 30 дугаар зүйлийн 30.6, 35 дугаар зүйлийн 35.1.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Төмөрбаатарын "Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 дугаартай санал, дүгнэлт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, “ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн акт хүчингүй болгуулах” шаардлагын зарим хэсгийг буюу өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 2 250 000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах хэсгийг хангаж, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актаар тогтоосон 4 250 000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн төлбөрийн хэмжээг 2 250 000 / хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр багасгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.