Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2015-07-03
Дугаар 00027
Хэргийн индекс 126/2015/0025/З/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Ё.Наранцэцэг
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Ё.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох "Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг олгуулах" шаардлага бүхий захиргааны хэргийн  нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд энэ асуудлаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.

            4.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогчид тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах  эрхгүй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.