Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-05-31
Дугаар 21
Хэргийн индекс 125/2016/0019/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор
Нэхэмжлэгч Рояал Өүшн ХХК
Хариуцагч Тендерийн үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Их тэнгэрийн хүч
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар “Рояал Өүшн” ХХК-нийн Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, “Бүрэн шаталттай зуух хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх” ШТ-2016-Бараа-03 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанаас 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарласан "Бүрэн шаталттай зуух хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх" ТШ-2016-Бараа-03 дугаартай тендерт “Их тэнгэрийн хүч” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/670 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанаас 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарласан "Бүрэн шаталттай зуух хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх" ТШ-2016-бараа-03 дугаартай тендерт "Рояал Өүшн" ХХК-г шалгарсанд тооцож тендерийн гэрээ байгуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Рояал Өүшн” ХХК-нийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн  асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй  болохыг дурьдсугай.

            4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.