Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-09-15
Дугаар 004
Хэргийн индекс 158/2015/0004/З
Шүүх Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Гомбодоржийн Гантуяа
Нэхэмжлэгч "Дөрвөн хөвүүн" ХХК
Хариуцагч Хишиг-Өндөр сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 54 дүгээр зүйлийн 54.4-т заасныг баримтлан Булган аймгийн Хишиг-өндөр сумын “Дөрвөн хөвгүүн” ХХК-ийн захирал А.Чинбатын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус сумын “Банзар” багт  газар тариалангийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр Хишиг-Өндөр сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан батлагдсан 450 га газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахыг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга /М.Зоригт/-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Дөрвөн хөвгүүн” ХХК-иас Булган төрийн сангийн 0041400995 дугаарын дансанд төлсөн  70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын ажлын албанаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дөрвөн хөвгүүн ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.3-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.