Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-06-23
Дугаар 00021
Хэргийн индекс 126/2016/0013/З/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч М.Ганболд
Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд аймгийн Эрүүл мэндийн газар, Хөвсгөл геологи ХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон      

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Иргэн М.Ганболд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан  “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч М.Ганболд нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж,  хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

          2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Монгол Улсын Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар  нэхэмжлэгч нь уг асуудлаар  дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах  бөгөөд  энэхүү захирамжинд гомдол гаргах  эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.