Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-06-21
Дугаар 00019
Хэргийн индекс 126/2016/0020/З/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга нар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1, 43.2, 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Д.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга нарт холбогдох “Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай" шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  заасныг баримтлан Д.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга нарт холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн хавсралтанд өөрчлөлт оруулсан тухай шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах, өөрчлөлт оруулсан 4 дүгээр хавсралтын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэдгийн ард улсын байцаагч гэж нэмэлт оруулахыг даалгах, Д.Оюунцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлж, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь буюу 17550 /арван долоон мянга таван зуун тавин/ төгрөгийг Аймгийн Засаг даргын Тамгын газраас болон Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газраас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 43 дугаар зүйлийн дагуу хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ захирамжийг захиргааны хэргийн  шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг  тайлбарласугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.