Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-04-08
Дугаар 015
Хэргийн индекс 125/2016/0009/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганболдын Янжиндулам
Нэхэмжлэгч Б.Дамиранжав
Хариуцагч Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажил хавсруулах тухай” тушаалын Б.Дамиранжавт холбогдох хэсгийг хүчингүй болгож,  Б.Дамиранжавыг Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын Албан бус боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас “Шүүхэд ирсэн зардал гаргуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны  олговор 1449624  / нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас  гаргуулж нэхэмжлэгчид олгож, Б.Дамиранжавын нийгмийн  даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4.Захиргааны хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Булган сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81   дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.