Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-03-12
Дугаар 007
Хэргийн индекс 033/2016/0006/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зукарын Гүлбарша
Нэхэмжлэгч Х.Даулетбек
Хариуцагч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Баянннуур сумын МАН-ын хороо
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 29 дүгээр зүйл, 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол УлсынЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 зүйлд заасныг тус тус баримтланнэхэмжлэгч Баяннуур сумын 4 дүгээр багийн оршин суугч Х.Даулетбекээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхангаж, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгөхудалдах тухай 125 дугаар тогтоолын иргэн С.Шакилад маргаан бүхий барилгыг худалдсан хэсгийг хүчингүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаарнэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөг гаргуулан улсынорлого болгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаасхойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.