Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-06-08
Дугаар 50
Хэргийн индекс 114/2016/0045/З
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч Н.Булганчимэг
Хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газар, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1,70.2.4, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг  тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Н.Булганчимэгийн нэхэмжлэлээс Дархан-Уул аймгийн Аудитын газарт холбогдох “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот Нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 07 дугаар тогтоолын Н.Булганчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Н.Булганчимэгийг 6  дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг Аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.