Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-06-06
Дугаар 16
Хэргийн индекс 123/2015/0026/З
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч "Очир гео" ХХК
Хариуцагч Төв аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ, Баян сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд С.Батбаарын нарын 3 иргэн
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаарзүйлийн 70.1, 70.2.8 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “е”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Баян сумын “Цант” 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн Хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийг дэмжихгүй тухай” 03 дугаар “тогтоол”-ын, Төв аймгийн Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 16 дугаар “тогтоол”-ын, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр “тэмдэглэл”-ийн “Очир гео” ХХК холбогдох хэсгүүдийг, Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрийн “Ар худагтай” гэдэг нэртэй 4585.85 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн 15 дугаар саналыг тус тус хүчингүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д заасныг баримтлан Нэхэмжлэгч “Очир гео” ХХК-ний гаргасан Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар хуралдааны “Баян сумын нутгийн зарим хэсгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авах” тухай 02 дугаар Тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.