Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-12-02
Дугаар 0827
Хэргийн индекс 128/2015/0344/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Эрдэмбилэгийн Лхагвасүрэн
Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Э.Өлзийжаргал, Б.Оюунгэрэл, “Төрийн банк” ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тус тус заасныг баримтлан Д.Түмэнжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/161 дүгээр захирамжийн Б.Удвалд холбогдох хэсэг, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн А/210 дугаар захирамжийн Э.Өлзийжаргалд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/554 дүгээр захирамжаар Э.Өлзийжаргалд өмчлүүлсэн болон уг газрыг эрхийн улсын бүртгэлийн Г-2202015093 дугаарт бүртгэж, түүнд өмчлөх эрхийн 000271176 тоот гэрчилгээ олгосныг Б.Оюунгэрэлийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, мөн уг газар дээрх 30 м2 талбай бүхий хувийн байшинг Б.Оюунгэрэлийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202022415 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000344814 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож, уг газрыг Д.Түмэнжаргалын нэр дээр эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.