Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-06-07
Дугаар 0010
Хэргийн индекс 115/2016/0008/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сураагийн Отгонтуяа
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Ардчилсан нам, О.Болд-Эрдэнэ
Хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 14 дүгээр зүйлийн 14.1, 157 дугаар зүйлийн 157.1, 157.9, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Ардчилсан нам, иргэн О.Болд-Эрдэнэ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, О.Болд-Эрдэнийг Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд аймгийн Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэхийг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

 

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хорооноос нийт 140400 төгрөг гаргуулан Дорноговь аймгийн Ардчилсан намд 70200 төгрөг, иргэн О.Болд-Эрдэнэд 70200 төгрөгийг тус тус олгосугай.

 

         3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОТГОНТУЯА

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.