Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-05-13
Дугаар 00016
Хэргийн индекс 126/2015/0045/З/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамсранжав Ганчимэг
Нэхэмжлэгч Нэмэн ХХК-ийн захирал Л.Нарантуяа
Хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадорж
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд П.Самбуужанцан
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон      

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Нэмэн ХХК-ийн "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ЖАСТ, НИК-2 шатахуун түгээх станцуудын дунд байрлах Нэмэн ХХК-ийн шатахуун түгээх станцын зориулалттай 500 метр квадрат газарт хийгдсэн кадастрын зургийг баталгаажуулан газрын мэдээллийн санд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” шаардлагыг хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.  

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нэмэн ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.