Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-04-27
Дугаар 010
Хэргийн индекс 033/2016/0005/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сейтмуратын Еркеш
Нэхэмжлэгч Ш.Жанимхан
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд К.Сайфулин
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.4, 17.5, 17.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Жанимханы ”Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.