Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-08
Дугаар 22
Хэргийн индекс 109/2015/0013/З
Шүүх Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баттулгын Одонтуяа
Нэхэмжлэгч Б.Итгэлмаа
Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Итгэлмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлаас халах тухай” б/05 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар/-аас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                 

 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар хэргийн оролцогч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.