Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-06-25
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 08 цаг 45 минут

Д.Цэнгэлмаагийн хүсэлттэй “Үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдврлэв.

            Даргалагч, шүүгч Д.Алтантуяа

2. 09 цаг 00 минут

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй Дархан загвар гоёл ХХК-нд холбогдох “Гэрээний үүрэгт 527,595,218 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтийг хангаж хойшлов.

            Даргалагч, шүүгч Д.Оюундарь

 

3. 09 цаг 00 минут

Э.Лхасүрэнгийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үнэлгээг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Даргалагч, шүүгч Д.Оюундарь

4. 09 цаг 30 минут

М.Батдэлгэрийн хүсэлттэй хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

            Даргалагч шүүгч Д.Алтантуяа

5. 09 цаг 45 минут

Ч.Цолмонгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

            Даргалагч шүүгч Д.Алтантуяа

6. 10 цаг 00 минут

 А.Амартүвшингийн нэхэмжлэлтэй Б.Сайнзаяад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд 3 сарын эвлэрлийн хугацаа өгч хэргийг түдгэлзүүлэв.

            Даргалагч, шүүгч Д.Алтантуяа

7. 11 цаг 30 минут

Э.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй Ц.Энхжаргалд холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж хойшлов.

            Даргалагч, шүүгч Д.Алтантуяа

8. 12 цаг 00 минут

Д.Ундралын нэхэмжлэлтэй Ш.Гантуяад холбогдох “Зээлээр худалдсан орон сууцны үлдэгдэл төлбөрт 14.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Даргалагч, шүүгч Д.Алтантуяа

9. 14 цаг 00 минут

Анар энх ХХК-ний нэхэмжлэлтэй Б.Болормаад холбогдох “Гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг олон нийтийн хэрэгсэл буюу телевизээр залруулга хийлгэх хэлбэрээр сэргээлгэх тухай” иргэний хэргийг хянан  хэлэлцээд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

            Даргалагч, шүүгч Д.Оюундарь

10. 16 цаг 00 минут

М.Дулмаагийн нэхэмжлэлтэй Б.Мөнх-Алдарт холбогдох “18,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж хойшлов.

            Даргалагч, шүүгч Д.Оюундарь

Оруулсан 2020-06-25 18:39:55
Үзсэн 5

Хэвлэх | Буцах