Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-08-28
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018.08.28

1. 10:00

Шүүгдэгч Э.Ууганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч өөрийн өмгөөлөгчөөсөө татгалзаж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Б.Ихтамир

2. 10:00

Шүүгдэгч Ж.Отгонсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан эрүүгийн хэргийг хаалттайгаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Отгонсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 17 жил 1 сар хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал

3. 14:00

Шүүгдэгч Э.Төрбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хэргийг хаалттайгаар хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Төрбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

4. 14:10

Шүүгдэгч Р.Энхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд ирцтэй холбогдуулж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

5. 15:00

Шүүгдэгч Ц.Ганболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Т.Батжаргал

Оруулсан 2018-08-31 10:30:33
Үзсэн 127

Хэвлэх | Буцах