Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-08-02
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018.08.02-ны өдөр

1. 09:00

Мон кара ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Элит хөгжил ХХК-д холбогдох “17,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

2. 10:00

Энхжин инвест ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Шинэдэлгэрт холбогдох “6,982,500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

3. 11:30

Дархан-Уул аймгийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй хариуцагч Жамоб ХХК-ийн холбогдох “21,289,668.50 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

4. 14:00

У.Капизагийн нэхэмжлэлтэй хариуцагч Алтан наран цацраг ХХК-д холбогдох “2,800,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шинжээч томилуулахаар хэргийг түдгэлзүүлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

5. 15:30

Тавин эх ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Мөнхзаяад холбогдох “Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

Оруулсан 2018-08-03 17:38:17
Үзсэн 79

Хэвлэх | Буцах