Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-05-08
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018.05.08-ны өдөр

1. 09:00

Хаан банкны нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Болдбаатар, Н.Наран нарт холбогдох “13,243,762 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

2. 09:30

Б.Пүрэвдоржийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

3. 09:40

А.Нарантуяагийн хүсэлттэй “Хамтын амьдралтай байсныг болон хүүхдүүдийн эцэг мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

4. 10:00

Соёмбо даатгал ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Д.Мандухайд холбогдох “3,015,944 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

5. 10:00

Ц.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Баасанжаргалд холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

6. 11:30

Соёмбо даатгал ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Д.Эрдэнэсувдад холбогдох “9,394,249 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

7. 14:00

Дархан-Ус суваг ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч О.Солонгод холбогдох “1,962,167 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

8. 14:30

Л.Эхбаригчийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Батчулуунд холбогдох “Сахиулаар ажилласан 77 сарын цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

9. 15:00

Дархан-Ус суваг ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч С.Жаргалсайханд холбогдох “2,231,653 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

10. 16:00

Дархан-Ус суваг ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Э.Батмөнхөд холбогдох “3,059,235 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

Оруулсан 2018-05-14 07:41:14
Үзсэн 60

Хэвлэх | Буцах