Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-05-07
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018.05.07-ны өдөр

1. 11:00

Шүүгдэгч Э.Үнэнбаяр, О.Энхбаатар, Б.Гантогтох нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Үнэнбаяр, О.Энхбаатар нарт 1 жил 1 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид, Б.Гантогтоход 1 жил хугацаагаар сургалт хүмүүжлийн байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Т.Батжаргал

2. 14:00

Шүүгдэгч Д.Гэрэлмаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

Оруулсан 2018-05-07 17:39:35
Үзсэн 187

Хэвлэх | Буцах