Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-04-30
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

10:00 цаг

“Ногоон бут” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1-2236 дугаартай санал, түүний хавсралтаар ирүүлсэн маягт мэдэгдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай” захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

Даргалагч шүүгч Ж.Оюунчимэг

14:00 цаг.

О.Батпүрэвийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хууль зөрчин хийгдсэн "Ласти Интернэшнл" ХХК, Д.Болормаа нарын 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 16-001 дугаартай "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 2667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалсан зээлийн гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.  

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Нарантуяа

Оруулсан 2018-04-30 17:13:57
Үзсэн 234

Хэвлэх | Буцах