Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-03-22
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018.03.22-ны өдөр

1. 10:00

Г.Сувдын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Нямдоржид холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, Хаан банкны 8,000,000 төгрөгийг зээлийг Ч.Нямдоржоор төлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

2. 10:00

Ө.Баянжаргал, Б.Баянжаргал, Б.Бат-Ирээдүй нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ханджаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайван нарт холбогдох “Хууль ёсны өмчлөгчөөр тогтолгох, дундын өмчлөлөөс өөрт ногдох хэсэг 40,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

3. 10:30

Цайхун сургуулийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Эрдэнэчулуунд холбогдох “415.1 мкв талбай бүхий газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

4. 12:00

Эбердигм Монгол ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Шарын гол ХХК-д холбогдох “421,613,945 төгрөг гаргуулах, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах” сөрөг нэмэмжлэлийн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

5. 14:30

Дархан-Уул аймгийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй хариуцагч “Болор ган” ХХК-нд холбогдох “42,450,722 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Дархан-Уул аймгийн прокурорын байгууллагын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

6. 14:30

О.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Хадбаатар, Б.Болдсайхан нарт холбогдох “5,600,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

7. 14:30

Энхжин инвест ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Л.Бөхбилэгт холбогдох “2,513,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

8. 16:00

Н.Цэцэгбадамын нэхэмжлэлтэй хүсэлттэй “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

Оруулсан 2018-03-22 18:40:57
Үзсэн 81

Хэвлэх | Буцах