Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-03-21
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018.03.20-ны өдөр

1. 09:00

Б.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Пүрэвдоржид холбогдох “Байрыг албадан чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

2. 10:00

Би Ди Сек ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Силикат ХХК-нд холбогдох “158,055,060 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

3. 10:00

Капитрон банкны нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Батзоригт холбогдох “68,213,784 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

4. 11:30

Э.Сарантунгалагийн нэхэмжлэлтэй хариуцагч ДУА Татварын хэлтэст холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны НДШ болон ЭМД нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

5. 14:30

Д.Доржнямын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Урнаад холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд 3 сарын хугацаагаар хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

6. 16:00

Б.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй хариуцагч Дарханговь феоре ХХК-д холбогдох “22,324,560 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

7. 16:30

Н.Орхонтуул, Б.Дарханбаярын нэхэмжлэлтэй хариуцагч З.Болдбаатарт холбогдох “1,397,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

Оруулсан 2018-03-21 18:29:43
Үзсэн 251

Хэвлэх | Буцах