Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-02-05
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

11:00 цаг

“Содон цамхагт өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016-11-29-ний өдрийн А/440 дүгээр " Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох" тухай захирамжийн "Содон цамхагт өргөө" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

Даргалагч шүүгч З.Энхтуяа, бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Л.Одбаатар.

15:00 цаг

С.Болортуяагийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Наранцэцэг, улсын байцаагч Г.Баасандорж нарт холбогдох “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Наранцэцэг, улсын байцаагч Г.Баасандорж нарын тогтоосон 2017 оны 05 дугаар сарын  26-ны өдрийн 10-03-003/016 тоот акт, түүнийг үндэслэн гаргасан 0113265 дугаартай 3630000 төгрөгийн шийтгэврийг тус тус хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Даргалагч шүүгч З.Энхтуяа.

Оруулсан 2018-03-14 16:53:09
Үзсэн 233

Хэвлэх | Буцах